Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд дэлбэрэлт болсон. Улмаар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан ч оршин суугчид байрандаа орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдэээл өглөө.
Тэрбээр:
-Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Үндсэндээ мэргэжлийн байгууллагын 40 гаруй хүн ажилласан. Дүгнэлтээ УОК-д танилцуулсан. Тухайн иргэд буруу ойлгосон юм уу. Ямар нэгэн үйл ойлголцол гарсан уу. Мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг өөр бусад мэргэжлийн шинжээчид л няцаана. Түүнээс биш хоорондоо суугаад маргалдаад байвал энэ асуудал бүтэхгүй. Асуудлыг хэн нэгний амаар шийдэхээс илүүтэй 2-3 жилийн дараа эрсдэл үүсвэл яах вэ. Газар хөдлөлт болоод хүний амь нас эрсэдвэл яах вэ. Ийм хэмжээний өндөр аюул байгаа. Орчин үеийн техник технологийг ашиглаад хүчитгэх боломж нь манай улсад байдаг бол мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаад явах ёстой.