Японы дараагийн Ерөнхий сайд болох Ёшихидэ Сугагийн төрсөн Японы зүүн хойд хэсэгт орших Акита хотод түүний дүр төрхтэй тусгай эд зүйлсийг борлуулж эхэлжээ.
Акита мужийн Юзава дэлгүүрийн эзэн 36 настай эрэгтэй Сугагийн зурагтай цамц, даавуун цүнх ихээр үйлдвэрлэн гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ “Ерөнхий сайдын төрсөн нутгийнхан түүнээр бахархаж, баярлах нь зүйн хэрэг” хэмээсэн байна. Ёшихидэ Сугагийн багын найз Фүживара Токио болон Окинава хүртэл олон зочин улстөрчийн төрсөн гэрийг харахаар ирсэнд гайхаж байгаагаа хэлсэн байна. Өдгөө хоолны газар ажиллуулдаг Хирофуми Фүживара эхэндээ олон жуулчин ирж орлого нь эрс нэмэгдсэн бөгөөд сүүлдээ АНУ, Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ирж Ёшихидэ Сугагийн талаар асууж байсан хэмээв.
Тус хотын худалдааны гудамж удахгүй Ёшихидэ Суга улсынхаа 99 дэх ерөнхий сайд болохыг тэмдэглэн 6 метрийн урттай баннер босгож, “99” хэмээх худалдааны ажил зохион байгуулж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Сугагийн нүүрний зурагтай гүзээлзгэний амттай саван, тараг тарааж эхэлжээ.
Эх сурвалж: Kyodo news