Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2020 оны наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний найман сард 22 мянга болж буурчээ. Халдварт өвчин өмнөх оны мөн үеийнхээс 24.6 хувиар буурахад салхин цэцгээр өвчлөгч 75.5 хувиар, цусан суулгаар өвчлөгч 48.2 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 59.9, сүрьеэгээр өвчлөгч 6 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны найм дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 21.1 хувиар нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 33.3 хувь, гэдэсний халдварт өвчин 320 болж, 41.2 хувь, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 1.6 хувиар тус тус буурсан байна