UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, прогноз, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.
ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн 13 бүсэд намуудаас өрсөлдөх нэр дэвшигчид
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өчигдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. Ингэхдээ тойрогт нэр дэвшигчид бүсчилсэн тойргийн дагуу 13 бүсэд нэр дэвшинэ. Тэгвэл намууд бүсэд нэр дэвших гишүүдээ дараах байдлаар өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
БНСУ-ын Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газрууд: Belle foret resort
БНСУ-руу аялах сонирхолтой Монголчуудад аяллын шинэ зам нээгджээ. Тэр нь Чонжү хот. БНСУ-ын агаарын тээвэрлэгч “АeroК” компани ЧОНЖҮ-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэгээ 2024 оны тавдугаар сарын 16-нд хийсэн. Тэгвэл Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газруудыг цувралаар хүргэж байна.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
ТАНИЛЦ: МАН-аас 2024 оны парламентын сонгуульд НАМЫН ЖАГСААЛТААР нэр дэвших 48 нэр дэвшигч
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өчигдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. МАН-ын хувьд намын жагсаалтад Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүдийг багтаагаагүй.
Жагсаалтын нэгдүгээрт Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамц тэргүүлж байна. Тэрбээр, Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор мэргэжилтэй нэгэн юм.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
ТАНИЛЦ: ХҮН намаас 2024 оны парламентын сонгуульд НАМЫН ЖАГСААЛТААР нэр дэвших 48 нэр дэвшигч
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж байна. ХҮН намынхан тойрогт нэр дэвшигчдээ 18.00 цагийн орчимд зарласан. Харин тус намаас парламентын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчийг танилцуулж байна.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
“ХӨШИГ“-НИЙ АРД ЮУ БОЛОВ: Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлэлт дээр генсектэй биш У.Хүрэлсүхтэй ГАР БАРИВ
Зарим нь баярлаж, олонх нь гунигласан бүтэн нэг өдөр өнгөрөв. Энэ хугацаанд Ардын намынхан жагсаалтаараа сонгогчдыг татах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж эхлэв. Харин АН-ынхан дэвшсэн тойрог, жагсаалтаасаа ээлж дараалан татгалзаж байна.
Гэхдээ бидний өнөөдөр ярьж, бичих сэдэв бол АН-ын зодоон цохион биш. Энэ тухай дараа нь ярина. Эхлээд МАН-ын нэр дэвшүүлэлтийн үеэр “хөшиг”-ний ард юу, юу болсон талаар өгүүлье.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
Даргагүй Цэц, гишүүдгүй боллоо
Үндсэн хуулийн цэц толгойгүй зургаан сар явж ирэв. Харин өнөөдөр Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго тэргүүтэй Цэцийн хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.
Тодруулбал, Цэцийн гишүүн Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, Ш.Солонго мөн энэ өдөр Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолоор томилогдож байжээ.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
АН-аас УИХ-ын сонгуулийн тойрогт болон жагсаалтаар НЭР ДЭВШИГЧИД
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
Өглөө нь гандан, орой нь “гяндан”
Монголчууд өчигдөр Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тав дахь жилдээ бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүллээ. 2020 оны босгон дээр монголчуудын амрах өдөр нэгээр нэмэгдэж, Их дүйчин өдрийг бүх нийтийн амралт болгох хуулийн төслийг УИХ-аас баталж байв. Тухайн үедээ л олны шүүмжлэл, талцал дагуулж байсан энэ хуулийг баталсан зорилгыг улс төрчид, шашин судлаачид, Гандантэгчинлэн хийдийн лам нар “Буянд шамдах, сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлснээр уламжлалт шашин, соёлоо үр хойчдоо өвлүүлэх, эв нэгдлийг бий болгох ач холбогдолтой” гэж тодорхойлж байв.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.
Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүдийн танилцууллаа. UBN.mn сайт ирэх долоо хоногт илүү сонирхолтой нийтлэлүүдээр эргэн ирэх болно.