Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газрууд: Belle foret resort

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 40 секунд

БНСУ-руу аялах сонирхолтой Монголчуудад аяллын шинэ зам нээгджээ. Тэр нь Чонжү хот. БНСУ-ын агаарын тээвэрлэгч “АeroК” компани ЧОНЖҮ-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэгээ 2024 оны тавдугаар сарын 16-нд хийсэн. Тэгвэл Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газруудыг цувралаар хүргэж байна. Эхнийх нь Belle foret resort.

Belle foret resort нь Чонжү хотод байдаг. Гайхамшигтай тансаг ой мод гэсэн утгатай. Товчхондоо энд ирсэн хүн бүрт гэр шиг тухтай, тайван мэдрэмжийг өгөх нь тэдний зорилго. Гэхдээ тэд аль хэдийн энэ зорилгодоо хүрчихсэн. Belle foret resort нь хүүхдийн тоглоомын талбай, гольфийн талбай, дөрвөн улирлын чарга, эктремм луже, соёл амралтын хүрээлэн, эргэдэг савлуур, мото арена, усан сан, медиа арт зэрэг олон төвтэй.

Солонгосын анхны олон улсын картинг болох “Мото Арена” энд бий

Картинг нь мото спортын нэгэн төрөл бөгөөд тусгай зориулалтын зам дээр карт гэх жижигхэн, моторжуулсан тээврийн хэрэгслээр уралддаг.

Уг “Мото Арена” төвд картинг унахаас өмнө ажилтан нь иргэдэд аюулгүй байдлын зөвлөгөө өгч, дуулга, бээлий, зориулалтын хувцсаар хангадаг. Энд хамт олон, найз нөхдөөрөө ирсэн хүмүүс бооцоотой уралдах нь их. Мэдээж гэр бүлээрээ ирдэг хүмүүс ч мундахгүй их. Картингын хувьд нэг болон хоёр хүний суудалтай гэсэн сонголттой. Гэхдээ 15-аас дээш настай, 150 смээс дээш өндөртэй хүмүүс л унах эрхтэй.

Нэг суудалтай картингын тасалбар 97.500 төгрөг. Хоёр суудалтай картингын тасалбар 120 мянган төгрөг.

Харин мото аренагийн замын нийт урт нь 1.5 км бөгөөд гурван удаа тойроход 15 минут шаарддагддаг. Дээд хурд нь 60 км.

Уг Чонжү хотын Jeung pyeong сумын иргэд, цэрэгт явсан залуус “Мото Арена”-д 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм байна. Мөн “Мото Арена-д картинг, мотоцикль унах сургалтыг мэргэжлийн тамирчид явуулдаг аж. Ташрамд дурдахад, АНУ-ын CIK-FIA Karting Academy Trophy-ийн эрхийг авсан Солонгос дахь цорын ганц байгууллага нь дээрх “Мото Арена” юм.

Нохойтой амрагч нарт зориулсан тусгай өрөөтэй

Хамгийн сонирхолтой нь энд Pet Foret хэсэг буюу нохойтойгоо аялах хүсэлтэй хүмүүст зориулсан тусгай өрөө, нохойгоо салхилуулах талбайтай. Мэдээж нохойнд тавигдах шаардлага бий. Тэр нь галзуу өвчний эсрэг вакцины гэрчилгээтэй, урьдчилсан үзлэгт оруулсан, 6 сараас дээш настай, 15 кг-аас бага жинтэй нохой орохыг зөвшөөрдөг юм байна.

Өтгөн модоор хүрээлэгдсэн урт замаар лүүжээр дамжин өнгөрөх хэсэгтэй

Belle foret ресортод өтгөн модоор хүрээлэгдсэн урт замаар лүүжээр дамжин өнгөрөх хэсэг ч бий. Лүүж гэдэг нь хөдөлгүүргүй уруу зассан зам дээр хүндийн жингээрээ гулгадаг гэсэн үг. Нэг үгээр автомат чарга гэх үү дээ. Гэхдээ 100 кг-аас дээш жинтэй хүн суулгадаггүй. Лүүжийг зогсоохдоо бариулыг бие рүүгээ татна. Эргэлттэй цэгүүд дээр хурдаа сааруулахыг зөвлөдөг юм байна лээ. Ажлын өдрүүдэд 1 хүний 15 мянган вонн буюу 37.500 төгрөг, амралтын өдөр 18 мянган вонн буюу 45 мянган төгрөгийн үнэтэй.

Медиа урлагийн төв

Bell foret рестортын томоохон медиа урлагийн төвийн үзэсгэлэнгийн танхим нь маш сонирхолтой. Нийт найман үзэсгэлэнгийн танхимтай. Мөн 4D танхим ч энд бий. Медиа арт үзэсгэлэнгийн танхим нь том хүн 42.500 хүүхэд 25 мянган төгрөг, 15 ба түүнээс дээш жуулчдад тасалбар тус бүр дээр 5000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://belleforetresort.com/ сайтаас авах боломжтой.

Өнөөдөр Жүдо бөхийн багийн ДАШТ болно
Өнөөдөр Жүдо бөхийн багийн ДАШТ болно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.