Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 28, өнөөдөр 24 иргэн угаартсан гэх дуудлага ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжарал:

“Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна. Дүүргүүд болон нийслэлийн онцгой комисс, мөн нийслэлийн засаг даргын тамгын газрын онцгой комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, 72 цагийн дотор бүх айл өрхүүдээр орж, угаарын хийн мэдрэгч, яндан зуухны битүүмжлэлийг шалгасан. Өвөлжилтийн бэлтгэл болоод яндан зуухны хөөлөлт хийсэн байдал болоод гэр байшингийн дулаалга зэрэг ажлуудыг шалгаж ажиллаж байна. Өнгөрсөн шөнө 11 өрхийн 28 иргэн угаартсан гэсэн дуудлага ирсэн. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж үүсч байна. Бороо их орсны улмаас өрхөө бүтээсэн айлууд 3,4 байгаа. Яндангаа хөөлж, өвөлжилтийн бэлгэлээ хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийг ашиглахгүй айл өрхүүд их байна. Зарим нь авдрандаа хийчихээд ашиглахгүй байна. 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурьлуулна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н. Шинэ-Оргил:  

“2019-2020 оны өвөл нийт 979 өрхийн 2568 иргэн угаарын хийд хордсон. Нийт өрхийн 71 хувь нь энгийн зуухтай байсан. Зуух пийшингийн битүүмжлэл муу, засвар үйлчилгээ хийгээгүйгээс энэхүү эрсдэл нэмэгдэж байна. Галлагаа дуусаагүй, сайжруулсан түлш цогшсон байхад өрхөө бүтээх нь эсдэлийг нэмэгддүүлжээ” гэлээ.

"Тавантолгой түлш" ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч. Буянжаргал:

“Нийт гэр хорооллын өрхийн угаарын хийгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулсан. 200 өрхийн дунд нэг хяналтын ажилтан өөрсдийн хариуцсан өрхүүдээр өдөр бүр орж, заавар зөвлөгөөг өгч хяналт тавьж байгаа. Энэ хүмүүстэй хамтарч ажиллахыг иргэдээсээ уриалж байна. Угаар мэдрэгчээ аиллуулахгүй, авдарнаас нь хайж олох тохиолдол хүртэл гарсан. Монгол гэрт амьдарч байгаа хүмүүс яндангаа сугалж авахгүй байхыг хатуу анхааруулья” хэмээв.

 

 

Энэ долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Энэ долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.