Японы алдарт жүжигчин Сей Ашина даваа гарагийн өглөө Токио дахь байшиндаа нас барсан байдалтай олджээ. Түүнийг гэр бүлийнхэн нь хамгийн эхэнд олж цагдаад дуудлага өгсөн тухай харьяалагддаг агентлаг нь мэдэгдэл хийсэн байна. Загвар өмсөгч, жүжигчин 36 настай Ашина нь NHK телевизийн "Яэ но Сакура" болон цагдаагийн тухай өгүүлэх "Айбо" (Хамтрагч) олон ангит кинонуудад тоглож байжээ.
Зургийн тайлбар: 2007 оны 9-р сарын 11-ний өдөр Канадын Торонто хотод зохион байгуулагдсан Торонтогийн олон улсын кино наадмын үеэр.
Ашина 2011 оны Америкийн 'Өшөө авалт' олон ангит киноны Япон хэл дээрх хувилбар дээр гол дүрийн жүжигчин Эмили Торнийн дүрд анхны дүрээ бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд нэгдүгээр сард нээлтээ хийсэн 'Theyus no Fune' (Ship of Theyus) олон ангит кинонд тогложээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч цагдаа нар үүнийг амиа хорлолт байж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Kyodo News