Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн санг хортон шавжид идэгдэхээс хамгаалсан хуш модны “Ахлагчийн төгөл“-ийг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж “100 сая мод” дэд хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, энэ оныг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас Богдхан уулын Чулуутын аманд өнөөдөр (2024.05.21) 120 ширхэг хуш модны суулгац тарьж, “Ахлагчийн төгөл” байгууллаа.

Хуш модны төгөлийг байгуулснаар хортон шавьжид идэгдэж доройтохоос сэргийлж хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ойн санг нөхөн сэргээх, байгаль, экологи болон эдийн засагт учрах хохирлыг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.