Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдын хэрэглэсэн станозолол тариа ямар учиртай вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар энэ жилийн баяр наадмаар барилдахыг хориглосон. Тэгвэл хэд хоногийн өмнө түүний допинг хэрэглэсэн хэмээн багштайгаа ярилцсан фэйсбүүк чатны зургийг "Zarig.mn" сайт олон нийтэд мэдээлж, энэ талаар Э.Оюунболд аваргаас тодруулга авсан билээ. Тэрбээр допинг хэрлэсэн асуудлаар дараах тайлбарыг өгсөн.

"Энэ асуудал дээр би тайлбар хийе. Би багш над руу юу ч бичээгүй, бусад хүмүүс рүү ч юм бичээгүй. Монголын ард түмэн минь энэ асуудлыг одоо больё оо. Би жилжингээ нүдүүллээ. Би үнэхээр допинг хэрэглэсэн бол хэргээ хүлээмээр байна. Би хохиролтой байгаа учраас больё оо л гэж хэлмээр байна. Уг нь бол ДНК шинжилгээ өгье гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч хүлээж аваагүй. Хоёрдугаарт, би бага цолой бөх биш шүү дээ. Гэндчихвий гэсэн хүн биш. Улсын наадамд нэг удаа долоо давсан, нэг удаа зургаа давсан хүн учраас жаахан хүүхэд биш. Нас бага байж болно гэхдээ Монгол бөхөд байр сууриа илэрхийлэх хэмжээнд байгаа гэж боддог" гэж ярьсан. 

Гэвч улсын аваргын фэйсбүүк чатаараа лавлаж, ашигласан "Станозолол" хэмээх тариа нь ямар учиртай болохыг тодрууллаа. Станозолол нь олон улсад хориотой допингийн бэлдмэл ажээ.

Станозолол тарианы эмчилгээний зориулалт:

Станозололыг шууд ууж хэрэглэх ба булчинд тарьж хэрэглэж болно. Энэхүү тариаг цус багадалт, удамшлын эмчилгээнд ашигладаг. Станозололын гаж нөлөөнд сарын тэмдгийн мөчлөг, батга, эмэгтэй хүний ​​хөхний хатингаршил, бэлгийн сулрал, төмсөгний хатингаршил, эрэгтэй хүний ​​түрүү булчирхайн гипертрофи зэрэг анаболик стероидуудтай түгээмэл тохиолддог гаж нөлөө орно.

Зургийн тайлбар: ОУ-д хорьсон тухай                                                                 

ЭНЭХҮҮ ТАРИА НЬ 2020 ОНЫ ДОПИНГИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ХОРИГЛОСОН ЖАГСААЛТАД БАГТСАН ТАРИА ЮМ.

Станазолол тарианы тухай: 

Станазолол тариа нь 1962 онд анх худалдаанд гарсан ба 1974 онд Олон Улсын Олимпийн хорооноос хориглосон байдаг. Гэвч өдийг хүртэл бараа бүтээгдэхүүний шошго тэмдгээ сольсоор иржээ.

Станазололийг хэрэглэсэн тохиолдолд юу болов:
  • 1988 оны олимпоор Канад Улсын гүйлтийн тамирчин Бен Жонсон уг тариаг хэрэглэсэн нь шинжилгээгээр нотлогдож олимпийн 100 метрийн гүйлтийн уралдааны аваргын алтан медалиа хураалгасан.
  • 2015 онд хуульчилсан Допингийн эсрэг олон улсын стандартад тус тариаг хэрэглэсэн олимпийн болон паралимпийн тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасахаар заажээ.

 

Э.Буян-Ундрах: Монголчуудад ганцаараа ажиллах орон зай хэрэгтэй нь батлагдсан
Э.Буян-Ундрах: Монголчуудад ганцаараа ажиллах орон зай хэрэгтэй нь батлагдсан
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.