Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Уянга: АН-аас гарч, гишүүнчлэлээс татгалзаж байна. 16 сая төгрөгийг минь буцаан олгоно уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсандаа, "Ардчилсан Намын дарга Л. Гантөмөр Танаа

Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцаан олгоно уу!

(Намын батлах, мөнгө тушаасан баримтуудыг хавсаргав)

Э.Пүрэвсүрэн: Бүх малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг сонгуулиас өмнө батлах хэрэгтэй
Э.Пүрэвсүрэн: Бүх малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг сонгуулиас өмнө батлах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.