Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Пүрэвсүрэн: Бүх малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг сонгуулиас өмнө батлах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын сонгуулиас өмнө яаралтай батлуулах шаардлагатай болохыг "Монголын малчдын холбоо" ТББ-аас мэдээлж байна. Тус холбооны зүгээс 21 аймгийн 330 сумаас малчны зээлийг тэглүүлэх 60 мянган гар өргөдөл цуглуулжээ. Хуулийн төслийг батлуулахын тулд 40 мянган өргөдөл дутаж байгаа учраас цахимаар D-Parliament.mn-д саналаа өгөхийг малчдад уриалав.

Малчны зээлийг тэглүүлэх хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихаар энэ сарын 27-нд мянган малчны чуулгыг зохион байгуулахаар болжээ. Тус чуулганд малчны 100 мянган гарын үсэгтэй өргөдлийн хамт төрийн ордонд өргөн барина гэдгээ мэдэглээ.

Энэ талаар малчдын холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн "Малчдын индексжүүлсэн даатгал малчдад хэрэггүй гэж үзэж байгаа. Малчдад даатгалаас нэг айлд 130 мянган төгрөг олгож байгаа нь ганц төлөгний ч үнэ хүрэхгүй. Малын индексжүүлсэн даатгалд битгий хамрагдаарай.

Бүх малчдын зээлийг тэглэх 100 мянган өргөдөл цуглуулж байгаа. Шинэ хоршоо хөтөлбөр 5 их наяд төгрөг тарааж байна. Малчдын зээл ердөө 1.2 их наяд төгрөг. Тэгэхээр 5 их наядаар биш ганцхан их наядаар малчдын зээлийг тэглэх нь зүйтэй.

Одоогийн Засгийн газарт хуулийн төслийг өргөн барих нь малчид бидний чин хүсэл. Эцэст нь хэлэхэд малчдад туслаач гэж улс төрийн намууд болон улс төрд горилогчдод хандаж хуулийг батлахад дэмжихийг хүсэж байна " гэлээ.

Согтуугаар жолоо барьсан 62 тохиолдол бүртгэгдэж,  74 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
Согтуугаар жолоо барьсан 62 тохиолдол бүртгэгдэж, 74 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.