Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн, аж ахуйн нэгжүүд зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлийн ангиллаа сайжруулах боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Монголбанкнаас зээлийн мэдээллийн санд “Хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдэд нэг удаа өршөөл үзүүлж буй. Иргэн аж ахуйн нэгжийн тухайд өр, төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд зээлийн ангилал нь хэвийн болно гэдгийг тус банкны зүгээс тодотгож байгаа юм.

Зээлийн ангилал нь буурч муу түүхтэй болсон иргэн аж ахуйн нэгжүүд ирэх зургаадугаар сарын 2-оос өмнө зээлээ бүрэн барагдуулах боломжтой.

Төв банкны шийдвэр дөрөвдүгээр сарын 1-ээс гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 127,761 иргэн, аж ахуй нэгж хамрагджээ. Үүнээс нийслэлд 55943, орон нутагт 71718 иргэн аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл тус тус хэвийн ангилалд багтсан байна.

Тэгвэл Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу “хар жагсаалт”-д багтсанаа хэрхэн мэдэх вэ? гэх асуулт урган гарч буй. Зээлийн мэдээллийн сан бол арилжааны банкуудын зээл өгөхдөө анхаардаг гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм.

"Хар жагсаалт" бол хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийг илэрхийлдэг. Хугацаа хэтэрсэн зээл ч тийм сайн түүх биш. Иймд зээлийн ангилал буурсан бол арилжааны банкууд хэрэглээний зээл, цалингийн зээл олгох боломжгүй.

Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хэтэрсэн хугацааг дараах байдлаар ангилдаг.

  • 15 хүртэл хоног - Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

Нэгэнт Монголбанкны Зээлийн мэдээллийн санд “хар данс”-тай болсон бол уншигч та зургаан жил хүлээх шаардлагатай болно. Учир нь авсан зээлээ төлж барагдуулснаас хойш зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанд тэр түүх тань тусгагдахаа больдог. Иймээс Монголбанк зээлийн мэдээллийн тохируулгад нэг удаа өөрчлөлт оруулахаар болж байгаа нь энэ юм.

Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.