Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Хамгийн сүүлд 2019 онд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Шинийн 15-ны өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг. Иймд хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Э.Бат-Үүл: Монголын ардчилал “нохойн наадам“ болж дууссаныг хараад, шимширч сууна
Э.Бат-Үүл: Монголын ардчилал “нохойн наадам“ болж дууссаныг хараад, шимширч сууна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.