Улс төрийн нам, эвслүүд өчигдөр хурлаа хийж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсээ тодруулсан. Тухайлбал, АН-ын ҮБХ хурлаа "ширүүн" уур амьсгалтайгаар хийж өндөрлүүлсэн.
Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан "Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж" гэх байр суурийг илэрхийлжээ.