Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлнэ. Сонсголд 98 гэрчийг дуудсан талаар Түр хорооноос мэдэгдсэн. Тухайлбал,
- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
- Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
- Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
- Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
- НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
- Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
- Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
- “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
- “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат зэрэг 98 хүнийг гэрчээр дуудагдаад байна.