Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон автобусны сонсгол ӨНӨӨДӨР эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрөгч онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан ногоон автобусны асуудал хууль хяналтын байгууллагын үүд татсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус асуудалд холбогдох хэрэг шүүхийн шатанд хоёр ч удаа урьдчилсан хэлэлцүүлгээр хойшлоод байна. Харин ногоон автобусны асуудлаар байгуулагдсан Түр хороо хаврын чуулган эхэлснээс хойш ирц хүрэхгүй шалтгаанаар хоёр ч удаа хурлаа хойшлуулсны эцэст өнгөрөгч долоо хоногт хуралдаж, сонсголын товоо тогтоосон.

Тов ёсоор эл сонсгол өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголд давхардсан тоогоор 98 орчим гэрчийг дуудаад буй бөгөөд эдгээрийн дунд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар нар багтаад байна.

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.