Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Палестины эрх баригчид Элчин сайдаа эргүүлэн татжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Бахрейн улс Израилтай харилцаагаа хэвийн болгох шийдвэр гаргаж, Палестины эрх баригчид Элчин сайдаа эргүүлэн татжээ. Палестины Элчин сайд бямба гарагт Бахрейны нийслэл хотыг орхин гарсан байна.

Америкийн зуучлалтайгаар Бахрейн, Израилын хооронд дипломат харилцаа тогтоох тохиролцоонд хүрсэн байна. Трамп өмнө нь наймдугаар сарын 13-нд Израиль, АНЭУ-ын харилцааг бүрэн хэвийн болгох талаар тохиролцсон юм. Хэлэлцээний дагуу Израил Иордан голын Баруун эргийн нутаг дэвсгэрт тусгаар тогтнолоо өргөжүүлэх шийдвэрээ хойшлуулна. Энэхүү шийдвэрийг Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөнд тусгасан байна.

Израилтай харилцаагаа хэвийн болгох Арабын дээрх хоёр улсын шийдвэрийг Палестины эрх баригчид эрс буруутгасан аж. Энэ мэдэгдлийн дараа тэр даруй Палестины Элчин сайдыг Абу Дабигаас эргүүлэн татжээ. Израил Арабын хоёр улстай байгуулсан найрамдлын гэрээнд есдүгээр сарын 15-нд Цагаан ордонд гарын үсэг зурах юм.

 

"Louis Vuitton" тансаг зэрэглэлийн нүүрний хаалт худалдаанд гаргана
 
Улаанбаатарт -7 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -7 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.