“Louis Vuitton” нь “LV” монограмм болон алтан шигтгэмэлээр урласан нүүрний хаалтыг зарж эхлэхээр төлөвлөжээ. Үүгээрээ хувийн хамгаалалтын хэрэгслийг загварын трэнд болгохыг зорьж байгаа аж.
Тус компанийн 2021 оны далайн аяллын цуглуулгад “Louis Vuitton”-ийн нүүрний хаалт багтах бөгөөд LV лого дээр алтан бүрээс бүхий уян хатан оосор урлана гэжээ. “Vanity Fair”-ийн мэдээлснээр нүүрний хаалтаа дээш нь эргүүлж, малгай болгож болох бөгөөд нарны гэрэлд бүдэг хар өнгөтэй болж өөрчлөгдөх гэнэ.
Түүнчлэн энэхүү нүүрний хаалтыг 10-р сарын 30-нд 961 доллараар худалдаж авах боломжтой гэж Vanity Fair мэдээлсэн байна. Fendi, Palm Angels, Marine Serre, Cristian Siriano зэрэг бусад тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн нэрийн даавуун маск хийсэн боловч аль нь ч нүүрний бүтэн хаалт хийхээр зориглоогүй байна.
АНУ-ын CDC-ээс нүүрний хаалт маскийг орлохыг зөвлөдөггүй, учир нь "нүүрний хаалт өмссөн хүн бусдаас ямар хэмжээнд хамгаалагддаг нь тодорхойгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.
Эх сурвалж: Forbes