Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5Ш: Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон ч авлигын хэрэг үйлдсэн БНСУ-ын “Таёкун“ компаниас 1.7 сая ам.долларыг МУ-д эргүүлэн төлүүлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн цахим эрүүл мэндийн төсөлд залилах гэмт хэрэг үйлдэж, Монгол Улсад 1.7 сая ам.долларын эрсдэл учруулсан гадаадын компаниас тухайн хохирлыг бүгдийг нь эргүүлэн төлүүлэхээр болжээ.

Тодруулбал, 2022 онд Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэн байдаг. Үүссэн нөхцөл байдалд өмнө болсон асуудлыг хуулийн хүрээнд тодруулахаар Ерөнхий сайдаас тухайн үеийн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарт үүрэг болгож, АТГ-т холбогдох мэдээллийг хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байжээ.

Болсон үйл явцыг эргэн харахад, эрүүл мэндийн салбарын цахимжилтын хүрээнд манай улсын Засгийн газар 2015 онд Дэлхийн банктай “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр байгуулж байсан. Үүний хүрээнд хийгдэх ёстой ажил нь HIEP буюу эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх байсан бөгөөд тухайн төсөл гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтын жишгээр явуулж сонгосон байдаг. Гэвч төслийн санхүүжилтээс "Таёкун" компанийн БНСУ-ын KEB HANA банкны дансанд мөнгө шилжсэний дараа 200 орчим мянган ам.долларыг өөртөө шингээж, үлдсэн бүх мөнгийг Монгол улс руу буюу өөрийн туслан гүйцэтгэгч Акс ХХК руу шилжүүлсэн. АТГ-аас дээрх нөхцөл байдлуудыг шуурхай тогтоож Дэлхийн банкны Мөрдөн шалгах хороотой хамтран ажилласны үр дүнд "Таёкун" компанийг Fraud буюу залилах Corruption буюу авлигын хэрэг үйлдсэн гэж Дэлхийн банк дүгнэжээ. Ингэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд бий болсон хохирлыг 100 хувь БНСУ-ын компаниас гаргуулан авч Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр болсон байна.

Ташрамд дурдахад, 2015 онд буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинет ажиллаж байх үед Азийн хөгжлийн банкнаас эрүүл мэндийн салбартай холбоотой төсөл хэрэгжүүлэхэд мөн л Fraud буюу залилан болсон гэж үзэн 4,7 сая ам долларыг нэхэмжилж байсан. Түүнийг нь Засгийн газрын нөөц сангаас олгож байсан гэдэг. Харин нөгөө талд эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ чанарын шаардлага хангахгүй болж үлджээ. Хэрэв эл платформ ашиглалтад орсон бол эмч ажилчид төдийгүй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах, солилцох нөхцөл бололцоо хангагдах байв. Гэхдээ буруутай этгээдүүдийн хураан авсан мөнгөөр энэ ажлыг дахин гүйцэтгэх боломж бүрдэж байж мэдэх юм.

“Эхийн алдар-I, II” одонг нөхөн олгох тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив
“Эхийн алдар-I, II” одонг нөхөн олгох тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.