Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эхийн алдар-I, II” одонг нөхөн олгох тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэж байна. Тухайлбал,

Тавдугаар сарын 13-нд ЕТГ-аас УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” хэмээн заажээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм.

С.Чинзориг: Түгээмэл хэрэглэгддэг болон ЭМДС-аар авдаг эмийг НҮБ-ын худалдан авалтын системээр авдаг болохыг хуульд тусгасанд зарим гишүүд их дургүй байна
С.Чинзориг: Түгээмэл хэрэглэгддэг болон ЭМДС-аар авдаг эмийг НҮБ-ын худалдан авалтын системээр авдаг болохыг хуульд тусгасанд зарим гишүүд их дургүй байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.