Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж цочир хүйтэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орж хөрсөн дээр цочир хүйтэрчээ. Өнөөдрийн байдлаар  Арбулаг, Улаан-Уул, Ханх суманд 2-6 см цас орж, Цэцэрлэгээс бусад сумын нутгаар аадар бороо, цас орсон байна. Ханх суманд шөнөдөө -3,5 градус хүрч цочир хүйтэрсэн байна. 

Өнөөдар шөнө нийт нутгаар цочир хүйтрэх бөгөөд шөнөдөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх юм.

Хөвсгөл аймгийн нутгаар  14-нд зарим нутгаар хур тунадас орж салхи баруун хойноос секундэд 4-9 метр, ихэнх нутгаар үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 17-ноос дулаарна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Түүхий нүүрс түлсэн зөрчилд торгууль ногдуулжээ
Түүхий нүүрс түлсэн зөрчилд торгууль ногдуулжээ
 
Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ
Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.