Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19: Эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх

• Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах

• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх

• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх

• Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох

• Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих

• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх

• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх

• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭМЯ

ЭМЯ: Нийт 603 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ЭМЯ: Нийт 603 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
 
Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас  авах боломжтой боллоо
Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.