Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Огноо
Унших
1 минут 7 секунд

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргажээ. Тодруулбал,

"Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад таалал болох буюу нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн буян номд шамдаж ирсэн.

Тиймээс хувь хүн ач тусыг нь яаж авах вэ гэдэг дээр хүн бүхэн өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе гэсэн уриалгаар бурхан багшийн дүйчэн өдрөө тэмдэглэхээр зорьж байна. Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай" гэжээ.

“Рок хувьсгал” тун удахгүй...
“Рок хувьсгал” тун удахгүй...
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц