Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рок хувьсгал” тун удахгүй...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 1 секунд

“Growl of Clown” хамтлагаас жил бүр зохион байгуулдаг “WAKE UP” амьд хөгжмийн наадам нь энэ сарын 25-ны өдөр "Sky Resort" цанын баазад болох гэж байна. Энэ удаагийн “WAKE UP” амьд хөгжмийн наадам нь "Эерэг-Дулаан-Соёлтой" уриатайгаар анх удаа задгай талбайд болох бөгөөд өнөөгийн нийгэмд амьдарч буй хүн бүрийн оюун санаанд “Рок хувьсгал” хийх ажээ.

"Growl of Clown" хамтлагийн 10 жилийн ой тохиож байна

“WAKE UP” амьд хөгжмийн наадмыг санаачлагч "Growl of Clown" метал хамтлагийн 10 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Тэр ч утгаараа фестивалийг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар шийдэн уран бүтээлчдийнхээ тоог нэмэн, өмнөх тоглолтуудаасаа онцлог болгон анх удаа задгай талбайд тоглохоор төлөвлөжээ. Тэд хамтлагаа үүсгэн байгуулсныхаа дараа 2015 онд анхны “WAKE UP FESTIVAL”-ыг “Milange Lounge”-д зохион байгуулж байжээ. Тухайн үед “Purgatory Destroyers” буюу одоогийн “Break the Cycle” хамтлаг тоглон 100 гаруй хүн үзэж байсан. Үүнээс хойш “WAKE UP FESTIVAL”-ын үзэгчийн тоо 20 дахин нэмэгдэж, фестивалийг тогтмол үздэг үзэгч, шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр байна.

Фестивальд таван орны 37 хамтлаг оролцоно

“WAKE UP FESTIVAL”-д дотоод болон гадаадын 37 хамтлаг оролцохоор болсон байна.

Фестивалийн "Headline" хамтлагаар домогт Харанга, Хурд, Аясын салхи, Нисванис гээд Монголын рок урсгалын тэргүүлэх хамтлагууд нэрлэгджээ. Тэднээс гадна БНСУ-ын Adio’s Audio, melodic punk урсгалаар тоглодог Whatever That Means хамтлагууд уригдан оролцох гэж байна. Ялангуяа, Adios Audio хамтлаг нь 2019 оноос хойш энэхүү фестивальд гурав дахь удаагаа оролцож байгаа юм.

Мөн Японоос Death metal урсгалаар тоглодог Neuroticos, БНХАУ-аас folk metal урсгалаар тоглодог Zuungar, ОХУ-ын улсаас Melodic, Blackened Death Metal урсгалаар тоглодог Maledicted, Progressive rock урсгалаар тоглодог Rush-N-Attack зэрэг хамтлагууд оролцохоор болсон нь наадмын цар хүрээ илүү өргөн болж байгаагийн илрэл юм.

Гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ

Фестивалийн үеэр "Growl of Clown" хамтлаг “Хүнд төмөр машин” хэмээх гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ. Уг цомог нь 8 дуунаас бүрдсэн бөгөөд пянз хэлбэрээр сонсогчдын гар дээр очиход бэлэн болжээ. Пянзны урьдчилсан захиалгыг “Welcome Records UB” лейбл авч байна. Урьдчилсан захиалга хийсэн тохиолдолд фестивалийн тасалбарыг бэлэглэнэ.

Фестиваль руу нийтийн автобус үнэгүй зорчино

Фестиваль зохион байгуулагдах "Sky Resort" нь хотын төвөөс 12 км зайтай. Тиймээс үзэгчдийн тав тухыг хангасан автобусыг фестивалийн зүгээс бэлтгэсэн байна.

"Wake up" фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Amgalan Beverages" ХХК, On'n Off Production, хамтран зохион байгуулагчаар "Mongol Mix Project" ХХК, No78studio, Тайландын Singha, Shoppy, Sky Resort, Welcome Records UB, OX Animation Studio, Good Soil Music Store, Hooves shoes ажиллаж байна.

Тасалбарыг үзэгч та бүхэн Shoppy.mn-с 165 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Мөн фестивалийн 33 хувийн хямдралтай Late Clown тасалбар тавдугаар сарын 18 хүртэл борлуулагдана.

Рок хувьсгал тун удахгүй…

ТАНИЛЦ: Зуны 3 сар цаг агаар ямар байх вэ
ТАНИЛЦ: Зуны 3 сар цаг агаар ямар байх вэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц