Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын төслүүдийг эхлүүлнэ.
Мөн хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн юм.
2020 оны нийслэлийн төсвийн төсөлд нийт орлогыг нэг их наяд төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцсон байна.
Мөн нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 319.4 тэрбум төгрөг байхаар 2020 оны улсын төсөвт баталжээ.