Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Эрх зүйч, хуульчид бол нийгмийн эмч. Зөвийн талд зогсдог хүн байгаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн төгсөгчдөд бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр оролцлоо. Дотоод хэргийн их сургууль нь салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг, хүний нөөц, материаллаг бааз, гадаад хамтын ажиллагаагаар тэргүүлэгч дотоодын их сургуулийн нэг юм.

Төгсөгчдөд хандан Б.Энхбаяр сайд үг хэлэхдээ “Эрх зүйч, хуульчид бол нийгмийн эмч. Нийгмийн сайн, муу, зөв, буруу, шударга, шударга бусыг дэнсэлж, зөв талд нь зогсдог, хамгаалдаг ийм сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг эзэмшиж байгаа хүн хамгийн түрүүнд хүн байх ёстой. Тэгж байж сайн хуульч болно. Тийм учраас та бүхэн юуны түрүүнд хүн байгаарай. Тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй. Зөв талд зогсдог байгаарай. Шударга байгаарай. Шинэчлэгч байгаарай. Дэвшилтэт үзэл бодлыг эргэн тойрондоо түгээгч байгаарай” гэлээ.

2023-2024 оны хичээлийн жилд БНСУ-ын Чангшин их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр, “Эрх зүй-Архив судлал”, “Эрх зүй-Улсын бүртгэл”, “Эрх зүй-Гааль судлал” хөтөлбөрийг нийтдээ 120 оюутан төгсөж байна. Энэ үеэр сурлагын амжилт гаргаж 3.8-аас дээш голч дүнтэй төгсөж буй оюутнуудад “Онцлох диплом” олгов.

МУХАР СҮСЭГ: Иргэд хугарсан ясаа эдгээх гээд долоон айлын тогооны ХӨӨ УУЖ  байна
МУХАР СҮСЭГ: Иргэд хугарсан ясаа эдгээх гээд долоон айлын тогооны ХӨӨ УУЖ байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.