Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 02-ноос 09-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 337 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 969 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах 3, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 6 гомдлыг хүлээн авчээ.

Дээрх хугацаанд 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 710 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 15 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 34 иргэнд өгч ажиллажээ.

ОРШИН СУУГЧИД: Нийслэлээс өгсөн түрээсийн мөнгөөр оршин суугчид бүгд байр түрээслэн амьдарч байгаа. Гэвч өөрийн гэр шиг байхгүй шүү дээ
ОРШИН СУУГЧИД: Нийслэлээс өгсөн түрээсийн мөнгөөр оршин суугчид бүгд байр түрээслэн амьдарч байгаа. Гэвч өөрийн гэр шиг байхгүй шүү дээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд