Газын дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрны оршин суугчид мэдээлэл хийж байна. Энэ үеэр оршин суугчид,
"63 айл бүгд нийслэлээс өгсөн мөнгөөр түрээсийн байранд орсон байгаа. Гэхдээ түрээсийн байранд амьдрах, гэртээ амьдрах хоёр ялгаатай шүү дээ. Хамгийн гол нь байрыг маань засаад өгөх болов уу, ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг асуудлыг хүргэж үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна. Анх биднийг буудалд байлгаж байхдаа удирдлагууд уулзсан. Ингэхдээ хамгийн түрүүнд орон байрыг шийдэж өгнө. Төрөөс мөнгийг нь гаргаж засварласны дараа буруутай этгээдийг тогтоож мөнгөө нэхэмжилнэ гэж ярьж байсан. Саяхан уулзалт хийхдээ ч мөн энэ шийдвэрээс буцаагүй байна лээ" гэв.