Авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хаах юм байна.
Авто зам засварын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэх аж.