ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2 өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ.
Чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэсэн ба бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм. Үүгээр манай улс Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг амжилттай бүртгүүлээд байна.