Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрэл зураг, видео контентийн уралдаан зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Томоохон хотуудын хөгжил, шинэчлэлийн туршлагыг Улаанбаатар хотод нутагшуулах, хүүхэд, залуусын хандлага, сэтгэлгээг өөрчлөх зорилго бүхий Хотын нүд ТББ-аас Их хотын орхигдсон иргэд сэдэвт гэрэл зураг, видео контентийн уралдаан зарлалаа. Тус уралдаанд ганцаарчилсан болон багаар оролцох боломжтой бөгөөд замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн үйлчилгээ, хог хаягдал, авто машины зогсоол, сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй байдал зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудаас аль нэг сэдэв сонгон бүтээлээ хүргүүлэх боломжтой. 
Шилдэг бүтээл шалгаруулах гол зарчим нь зөвхөн асуудлыг хөндөх бус гарц шийдлийг эрэлхийлсэн байхад оршино. Хотын нүд ТББ тухайн контентийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, тухайн асуудлыг шийдүүлэх талаар хамтран ажиллах зорилгыг дэвшүүлж байгаа юм. Гранпи шагналын эзнийг 4 сая төгрөгөөр, эхний гурван байрын эздийг 1-3 сая төгрөгөөр шагнах ба Шилдэг лайвын эзэн -ийг шалгаруулж 2.5 сая төгрөгөөр шагнана.

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.