2020 оны төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлэв.
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна. Шалгалт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах юм.
Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.
- Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг тухай бүр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас харна уу.
- Төрийн албаны шалгалтын Сорилын номтой энэ холбоосоор дамжин танилцана уу.
- Мэдээллийн технологийн ур чадварын Сорилтой энэ холбоосоор дамжин танилцана уу.
Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлөл
Л.Дэлгэрмаа