Богд уулын арын замыг энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын

I хэсэг /ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны тавдугаар сарын 09-ний 22:00 цагаас 12-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

II хэсэг /ХААИС-ийн уулзвар/

Тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00-16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

Тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 13-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ.

Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

барилгын зураг төсөл, газрын зураг, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх замыг  хааж засварлана
ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх замыг хааж засварлана
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!