Хиймэл оюунд суурилсан иргэнээ хамгаалдаг "E Mongolia" 4.0 системийн шинэчилсэн хувилбарын нээлт өнөөдөр /2024.05.07/ болсон. Хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэх бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог аж.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр E-Mongolia 4.0 хувилбар нээлтээ хийв. Е-Mongolia 4.0 тантай чатладаг, аюулгүй байдлын анхааруулга өгдөг, дуу хоолойг тань таньдаг болж байна. Гурван жилийн өмнө нээлтээ хийж байсан Е-Mongolia өнөөдөр 1.8 сая хэрэглэгчид шууд хүрч байна. Эрхэм 1.8 сая Е-Mongolia хэрэглэгчид та бүхэн зөвхөн цаг, цаас хэмнэсэн төдийгүй авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгож, иргэдийн мэдэх эрхийг хангаж, ил тод эрүүл эдийн засгийн харилцааг бий болгох реформын оролцогчид байж чадсан шүү. Оролцсон, бүтээлцсэн хүн бүхэнд талархал илэрхийлье" гэжээ.