Сонгуультай холбоотой гэмт хэргийн 8 зөрчил илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цагдаагийн байгууллагад УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой 23 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 15 нь гомдлын шинжтэй бол 8 нь гэмт хэргийн шинжтэй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлсэн ч прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй гэдгийг нэмж тайлбарлав.

Одоогоор хууль бус сонгуулийн сурталчилгаа явуулж буй талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад нийтлэг бүртгэгдэж, энэ тухай гомдол тасардаггүй болохыг мэдээлэв.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас шуурхай бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж ажиллаж байгаа юм байна.

Он гарснаас хойш 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортоор орж иржээ
Он гарснаас хойш 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортоор орж иржээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!