Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймгийн Засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал үүрэгт ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Орхон аймгийн Засаг даргаар Мишигийн Түмэнжаргалыг томилжээ. Түүнийг томилох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг тус аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд танилцуулж, ИТХ-ын дарга Д.Мөнхбат тамга, тэмдгийг гардуулан өгч амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн Орхон аймгийн Засаг даргаар томилсон байна.

Засаг дарга М.Түмэнжаргал "Өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа. Миний бие Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардын сайхан зүйр үгийг алхам тутамдаа санаж, аливаа асуудалд тэгш хандах зарчим баримтлан ажиллах болно. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хүн ардын төлөө, хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая" гэж өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.

ТАНИЛЦ: Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам
ТАНИЛЦ: Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд