ТАНИЛЦ: Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд

Тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсэж, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй холбоотой асуудалд холбогдох асуудал маш их гарч байна.

Иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ. Үүнд,

/Иргэн/

  1. Иргэний үнэмлэх
  2. Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
  3. Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх
  4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт
  5. Хуулиар оногдуулсан торгууль, олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр төлсөн баримт
  6. Автотээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж буй иргэн биечлэн ирээгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцэл монгол улсын иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ

/Хуулийн этгээд/

  1. Хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Бусад баримт бичиг иргэний бүрдүүлэх баримт бичгийн нэгэн адил

/Дипломат байгууллага/

  1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт
  2. Бусад баримт бичиг иргэний бүрдүүлэх баримт бичгийн нэгэн адил

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр
  2. Шилжүүлэн авсан болон шилжүүлж авах гэж байгаа байгууллага болон хувь хүн хүсэлт бичих байгууллага болон хувь хүн хүсэлт бичих

Монгол улсад байнга болон түр оршин суугч, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн

  1. Оршин суух үнэмлэх
  2. Бусад баримт бичиг иргэний бүрдүүлэх баримт бичгийн нэгэн адил

Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэл хийнэ. Хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр болон улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг шинэчлэн бүртгэнэ. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нас барсан тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өвлөгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэнэ. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр автотээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хязгаарласан, цуцалсан, өмчлөх эрхийг баталгаажуулсан бол уг шийдвэрийг үндэслэн бүртгэж мэдээллийн санд оруулна. Монгол улсын иргэний хуулийн дагуу өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд тухайн гэрээнд заасан өмчлөгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэнэ.

ФОТО: “Монгол гэр“ үзэсгэлэн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
ФОТО: “Монгол гэр“ үзэсгэлэн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!