Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын фракцууд нууц уулзалт хийж Х.Баттулгын эсрэг нэгдэхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 39 секунд

Удахгүй болох НИТХ-ын сонгуульд АН-аас 37 хүний нэрийг дэвшүүлж, МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллахаар болсон гэдгээ зарласан. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “Нэгдсэн АН” байгуулах санаачилга хэрэгжиж эхэлснийг илтгэсэн үйл явдал юм. Хэдийгээр 37 хүний нэр дэвшүүлж байгаа гэх боловч нарийн тохироогоор МАХН-ны 7 тойрог, ШИНЭ намын 5 тойрогт мөргөлдөхгүй байхаар тохирч үлдсэн 32 тойрог дээр л ажиллахаар болсон байна. Тэгэхээр энэ 37 хүний 5 нь золиосны хүн болж таарч байгаа юм. Үндэсний хэмжээний гол хоёр намын нэг гэдэг АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд эртний заналт дайсан Н.Энхбаяр, намаа хагалж өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарыг түших хүртлээ доошоо орсонд ундуйцаж бухимдах хүмүүс маш  их байгаа ажээ.

УИХ-д нэр дэвшсэн бэлтэй, бэлтгэлтэй байгаа олон хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч дэвшүүлсэнгүй. Судалгааны дүнгээр тааруу байгаа учраас МАХН, ШИНЭ намтай хамтрахаар болсон гэж тайлбарлаж байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулга гэж нэг л хүний дохиураар энэ бүх жүжиг дэглэгдэж байна гэж АН-ынхан хоорондоо шивэр авир хийлдэж байна. “НИТХ-д нэр дэвшүүлэх 45 байтугай хүн байгаа, боловсон хүчний хангалттай нөөцтэй байтал ингэтлээ доошоо орох нь гутамшиг” “АН байхгүй болчихлоо Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн штаб боллоо” “нэг хүний дектатур тогтлоо өөр үзэл бодолтой хүмүүсийг орон шоронд хийлээ” “ардчиллын лидерүүд бүгд шахагдаж АН-д шинэ үе гарч ирлээ. Гэхдээ энэ үе нь ардчиллын төлөө биш нэг л хүний төлөө явдаг бүлэглэл боллоо” гэх мэт шүүмжлэлүүд маш ихээр сонсогдож Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан зэрэг АН-ын угийн мод шиг болсон харайцаануудаа хайж үгүйлсэн хөдөлгөөн өдрөөс өдөрт хүрээгээ тэлэх болсон байна.

 1992-2004 оны сонгуулиудад АН эвсэл байгуулж оролцож байсан. 2008 оноос бүх сонгуульд бие даан оролцож нам нь төлөвшсөн, хангалттай боловсон хүчний нөөцтэй болсноо харуулсаар ирсэн. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулиар ухралт хийлээ. Энэ маягаараа явбал удахгүй АН мөхөх юм байна гэсэн харанга дохио дотооддоо дэгдэж Алтангадасаас бусад фракцууд нууцаар уулзалт хийх болсон гэж эх сурвалж мэдээллэж байна. Тэд “НИТХ-ын өмнө нэр дэвшигчдээ хорлож элдэв юм хийгээд хэрэггүй, харин сонгуулийн дараа хүчээ нэгтгэж Х.Баттулгыг дарж авахгүй бол болохгүй нь” гэдэг дээр санал нэгдсэн ажээ. АН-ын фракцууд ерөнхийдөө тарж бутарсан, орон шоронд явах нь явж хүч нь тарамдсан байдалтай байгаа. Харин цорын ганц цулаараа үлдсэн нь МҮДН фракц учраас тэднийг түшиж нэгдэцгээе гэдгээ ч тохирсон байна. Ийнхүү НИТХ-ын сонгуулийн дараа халуухан үйл явдлууд өрнөх эхлэл тавигджээ.

 

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.