Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2024-05-02/ Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тэрбээр “Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталсан бөгөөд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосноос хойш 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулсан. Түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Олон улсын стандартын шаардлага хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар СУРВАЛЖИЛГА бэлтгэв
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар СУРВАЛЖИЛГА бэлтгэв
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.