Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.05.03/ Төрийн ордны Үндсэн хууль танхимд 09 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж, ирц, болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулан хуралдааныг нээв. Байнгын хороо Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэгт “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.10-д заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.” гэж нэмэх саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.

Ийнхүү Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилсноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.