Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮР ХОРОО: Ковидын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх зарим байгууллагын цэвэр ашиг 4-5 дахин нэмэгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан боллоо. Хуралдааны төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцсэн. Түр хорооноос танилцуулснаар зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн суурь шалтгаан нь вальютын ханшийн өөрчлөлт, ковидын үеийн худалдан авалттай холбоотой байна. Ковидын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулалтын орлого 2-3 дахин, зарим байгууллагын цэвэр ашиг 4-5 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулалт, маркетингийн зардлын өсөлт анхаарал татахуйц өндөр байна. Онцгой эрхт гэрээ байгуулаад тэр нь 1-40 жил цаашлаад хугацаагүй байдлаар сунгаад явах нь өөрөө давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, зүй ёсны монопол болж байгаа эсэхийг тогтоодог байх нөхцөл, хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна. Иймээс онцгой эрхт (эксклюзив) гэрээг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай.

Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд хэрэглээндээ тохирсон худалдан авалт хийгээгүйгээс эм, хангамжийн байгууллагуудад төлөх их хэмжээний өглөг үүсгэсэн байна. Өр үүсэх болсон үндсэн шалтгаан нь тендерийг хүчингүй болгох буюу худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг амжилтгүй зохион байгуулах замаар шууд худалдан авалтыг хийсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох бичиг баримтыг хуурамчаар үйлдэх залилан нэмэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох бичиг баримтыг хуурамчаар үйлдэх залилан нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.