Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан байна.

Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраажээ.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38430 га орчим талбай өртөж шатсан байна.

ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.