Үндэсний статистикийн хорооноос нийслэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар:
-Хонины ястай мах 1 кг нь 15328 төгрөгт хүрч 4.8 хувиар,
-Үхрийн ястай мах 1 кг нь 18865 төгрөгт хүрч 4.1 хувиар өссөн бол
-Төмс 1 кг нь 1949 төгрөгт хүрч 1.4 хувиар тус тус өссөн байна.
Харин гурил, сонгино, өндөгний үнэ 0.7-1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.