Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд ирсэн БНСУ-ын 1.2 сая дагагчтай influencer Chailee Son гэж ХЭН БЭ ?

Огноо
Унших
2 минут 55 секунд

Цахим сүлжээ хөгжихийн хэрээр зарим хүмүүс Facebook, Instagram-д асар их нэр хүндтэй болж байна. Үүний нэг нь өдгөө Австралид амьдардаг Солонгос эмэгтэй болох Chailee Son. Тэрбээр хоёр өдрийн өмнө Монголд ирсэн болохыг Shangri-La-ийн гадна авхуулсан зургаар нь монголын залуус мэдсэн юм. Тэрбээр өнөөдөр инстаграмдаа Баян-Өлгий аймгаар аялж буй сторигоо оруулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-аас 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг гадаадад сурталчлах үүднээс “Nas Daily” олон улсын контент бүтээгч багтай хамтран “Nas Summit 2024”-г нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний хүрээнд Chailee Son Монголд ирсэн байна.

Chailee Son нь influencer, фото модель. Алдартай олон брэндийн нүүр царайгаар ажилладаг. Тэрбээр инстаграмд 1.2 сая гаруй дагагчтай. 158 см өндөр, 45-46 кг жинтэй.

Түүний хувьд 2014 оноос эхлэн инстаграм хуудсыг хөтөлж эхэлжээ. Түүний төрөлхийн гоо үзэсгэлэн, далайн эрэг дээрх бикинитэй зураг нь анх инстаграмд шуугиан тарьж олны анхаарлыг татаж эхэлсэн юм.

Тэрбээр онгоцны үйлчлэгч болохын тулд БНСУ-ын Пусан хотын Gyeongsang их сургуульд суралцаж байсан ч төгсөлгүй голоос нь орхижээ. Энэ талаар ярихдаа "Influencer болсон маань миний огт төлөвлөөгүй зүйл байсан. Гэхдээ би одоо хийж байгаа зүйлдээ дуртай болохоор харамсдаггүй " гэж ярьж байжээ.

Мөн Chailee Son 2020 онд "The New Paper" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би Instagram дээр #asiangirl болон #ootd гэх мэт хаштаг ашиглаж зургаа байршуулсны дараа зарим алдартай олон дагагчтай хүмүүс миний зургуудыг хуваалцаж, энэ нь илүү олон хүмүүст хүрсэн" гэжээ.

Түүнчлэн "Инстаграм зурган дор үлдээсэн эерэг сэтгэгдлийг уншаад би өөртөө илүү итгэлтэй болдог. Гэхдээ сөрөг, муухай сэтгэгдлүүдийг унших дургүй. Ихэнх охидын нэгэн адил би гоё, сайхан харагдахыг хичээдэг. Гэхдээ нэр хүндээсээ болоод илүү их дарамтыг мэдэрдэг. Гадаад төрх, бие галбираа хадгалахын тулд фитнесс, гоо сайханд цаг хугацаа их зарцуулдаг. Долоо хоногт хоёр удаа биеийн тамирын зааланд хувийн дасгалжуулагчийн хамт нэг цагийн бэлтгэл хийдэг" гэсэн байна.

ТАНИЛЦ: ЕБС-ийн сурагчдын амралтын ХУВААРЬ
ТАНИЛЦ: ЕБС-ийн сурагчдын амралтын ХУВААРЬ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.