“Хэргийг шалгаж байсан мөрдөгч, Г.Батбаярыг эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдоогүй“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын хэргийн талаар өнөөдөр /2024.04.30/ Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэх хэрэгт шалгасан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцад Б нь хэрэг шалгаж буй мөрдөгч өөрийг нь эрүүдэн шүүсэн гэх утга агуулга бүхий гомдол хүсэлтийг хуулийн байгууллагад удаа, дараа өгсөн юм байна лээ. Гэхдээ хуулийн байгууллагуудаас мөрдөгчтэй холбоотой эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн гэдэг нь нь тогтоогдоогүй гэх хариуг өгсөн.

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий
Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий
 
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!