Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах, Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр,

"Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна.

Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой" гэлээ.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.

Ташрамд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Нийслэл дотоод үнэт цаас гаргахдаа Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах, цаашлаад уг тогтоолын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ.

Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр
Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.