ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг юм байна. Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд төрж, 1810 оны аравдугаар сарын 19-нд таалал төгсчээ.
Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ. Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхий бий болгосон гэж үздэг.
Тэрбээр 1759 онд тэрээр тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ.