Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Дашваанжил“ ХХК-ийн нөхөр хэвлэлд хандаад хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна. Хуралдааны завсарлагааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар Дүнжингаравын уулзварт гарсан осол болон хохирол барагдуулалттай холбогдуулан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Дүнжингаравын замыг "Дашваанжил" ХХК дэлбэлсэн. Тэд хохирлыг барагдуулах ёстой. УОК улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөг гаргасан болоод галаа нааш нь шидчихсэн юм билээ. "Дашваанжил" ХХК-ийн нөхөрт хандаж хэлэхэд чи хэвлэлд хандаад хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү. Энэ компанийг лацдаж ломбодож байгаад хөрөнгө мөнгийг нь гаргуулаад асуудлаа шийдэх ёстой. Энэ ганцхан хотын асуудал биш" гэлээ.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “ШУВУУ” ажиллагааны хүрээнд албадан авчирлаа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “ШУВУУ” ажиллагааны хүрээнд албадан авчирлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.