Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайлаастын осолд өртсөн гэр бүлийн дансанд 39 сая 700 мянган төгрөг цугларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Хайлаастын өрхийн эмнэлгийн урд 18:40 цагийн орчимд Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барж, 6 хүүхэд нэг том хүн гэмтсэн осол гарсан. Ослын улмаас амиа алдсан охин эхээс гурвуулаа, айлын бага охин байсан бөгөөд дээрээ нэг ах, нэг эгчтэй. Гэвч төрсөн эгч болох 26 настай эмэгтэй, түүний 9 настай хүү, төрсөн ахынхаа 12 настай хүүхэдтэй хамт осолд өртсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэг айлын дөрвөн хүн уг осолд өртөж, 16 настай охин газар дээрээ нас барсан юм.

Тиймээс хүүхдүүдийн ар гэрээс өнгөрсөн долоо хоногт хандивын аян зарласан бөгөөд одоогийн байдлаар нийт 39 сая 700 мянган төгрөг цугларчээ.

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.