Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талийгаач нас барахаас өмнө асар их дарамтанд байсан. Энэ бол улс төрийн аллага“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч агсан Г.Батбаярын талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс өнгөрсөн Баасан гарагт "Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл:

-Талийгаач нас барахаас өнмө асар их дарамтанд байсан. Бидэнд үүнийгээ хэлж байсан. Энэ бол улс төрийн аллага. Энэ хэрэг будилна гэж айж байна. Гэр бүлийг нь оролцуулахгүйгээр талийгаачид задлан шинжилгээ хийсэн. Тиймээс гадны нөлөөтэй гэж сэжиглэж байна. Бидэнд үнэ төлбөргүйгээр өмгөөлөл их үзүүлдэг байсан. Амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүс бол С.Амарсайхан. Хамгийн их нөлөөлсөн шүү.

Талийгаач надад мөрдөн байцаагч н.Батцэрэн гэдэг хүн эрүүдэн шүүсэн гэдгийг хэлж байсан. Энэ хүнийг хорьж шалгах хэрэгтэй. Талийгаачийг машинаас олохдоо гэрийнхэнд нь хэлэхгүйгээр шөнө яагаад задлан хийв. Эх орноо гэж дуугарсан хүнийг булшлаад яваад байх уу. Талийгаачийг МАН-ын махны машинд орох гээд байгаа талаар бид өмнө нь хэлж байсан. Тухайн мөчид гэрээслэл олдоогүй байж хоёр хоногийн дараа гэрээслэл нь олдсон нь их сонин.

Тэр хүн амьдрах гэж хичээсэн. Тэдэнд муугаа үзүүлэхгүй гээд шүдээ зууж байсан хүн амиа хорлоно гэж үү.

Талийгаач сүүлийн 8 жил Хайрхан толгой төслийн өмгөөлөгчөөр ажилласан. Гурван шатны шүүхээр Өмнөговь айгийн гурвантэс суманд байдаг Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компанийн асуудалтай тэмцэж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагууд маш том бамбайгаа алдлаа.

Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан 8 хүнийг яллагдагчаар татжээ
Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан 8 хүнийг яллагдагчаар татжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.